Согтуугаар жолоо баривал эрхийг 12 жилээр хасах өргөдөл санаачилжээ

Хуваалцах:
Согтуугаар жолоо баривал эрхийг 12 жилээр хасах өргөдөл санаачилжээ

Согтуугаар жолоо барихад хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, жолоодох эрх хасах хугацааг нэмэгдүүлэх өргөдөл санаачилж, өнөөдрөөс цахимаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Согтуугаар жолоо барих нь санамсаргүй алдаа биш, хүн өөрөө ухамсартайгаар хийдэг үйлдэл юм. Гэвч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр согтуугаар жолоо барьж, хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан хэргийг болгоомжгүй гэмт хэрэгт тооцож, согтуурсан байдлыг зөвхөн зүйчлэх шинж болгон авч үздэг. Хохирол учруулаагүй тохиолдолд жолоодох эрхийг ердөө нэг жилээр хасдаг нь дахин зөрчил үйлдэхээс сэргийлэх хүчгүй байна.

Согтуурсан үедээ жолооны ард суух үйлдэл өөрөө санаатай, харин үр дагавар нь болгоомжгүй байдлаар илэрдэг тул энэ нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан "гэм буруугийн холимог хэлбэр"-т нийцнэ. Иймд уг үйлдлийг бие даасан хүнд гэмт хэрэгт тооцож, хохирол учраагүй тохиолдолд ч жолоодох эрхийг арван хоёр жилээр хасдаг болгохыг шаардаж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх