М. Учрал


Путиний мэдэгдлийн дараа газрын тосны үнэ өслөө

hi

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  өчигдөр тус улсын армийг хэсэгчлэн дайчлах тухай зарласны дараа ам.долларын ханш сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрэв.

Путин үндэсний хэмжээнд үг хэлэхдээ, Украин дахь дайны ажиллагаанд туслахын тулд Оросын нөөцийн цэргүүдийг дайчлахаа мэдэгдэж, "Биднийг цөмийн зэвсгээр шантаажлахыг оролдож байгаа хүмүүст  салхи тэдний зүг өөрчлөгдөх магадлалтай” хэмээн анхаарууулсан. Дэлхийн томоохон зургаан валюттай харьцах ам.долларын ханшийг хянадаг ам.долларын индекс 0.5 хувиар өсөж 2002 оны зургаадугаар  сараас хойших хамгийн дээд төвшинд хүрэв. Аюулгүй бүс хэмээгддэг Японы иен энэ өдрийн эхээр ам.долларын ханш өссөн цорын ганц валют байлаа. Алт, бонд зэрэг бусад найдвартай нөөц хөрөнгө Путиний мэдэгдлийн дараа өсөв.

Путиний хэлсэн үг нийлүүлэлтийн талаарх санаа зовнилыг дахин сэргээснээр газрын тосны үнэ огцом өссөн байна. Олон улсын жишиг болох “Brent” маркийн нефтийн үнэ 2.5 хувиас дээш өсөж баррель нь 93 ам.доллар, “West Texas Intermediate” (WTI) гурван хувиар өсөж, 86.29 ам.долларт хүрчээ.

https://www.barrons.com/articles/dollar-putin-russia-ukraine-51663746930?siteid=yhoof2

 

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2