Т.Даваасамбуу


“JUNG_E” цацагдсан өдрийнхөө маргаашаас эхлэн “Netflix”-ийг тэргүүлж эхэлжээ

hi

Өнгөрсөн долоо хоногт “Netflix” 2023 онд олны хүртээл болох 30 гаруй Солонгос кино, телевизийн шоу нэвтрүүлгүүдийг танилцуулсан билээ. Энэ дунд олны  ихээхэн хүлээлт үүсгэж буй сонирхолтой хэд хэдэн бүтээл байсан. 2021 онд дэлхий дахиныг байлдан дагуулсан “Netflix”-ийн "Squid Game" цувралаас эхлээд "Hellbound" хүртэл үзэгчдийн урмыг хугалаагүй Солонгос кино бүтээгчид энэ удаа ч бас амжилтаа эвджээ. Нэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийсэн “JUNG_E” буюу “Жон_И” бүрэн хэмжээний кино цацагдсаныхаа маргааш “Netflix”-ийн хамгийн их үзэлттэй бүтээлүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэлжээ.

“Netflix”-ийн хамгийн их үзэлттэй байгаа бүтээлийн хоёрдугаар байранд төөрсөн хайртай нохойгоо олохын тулд аянд гарсан эцэг хүү хоёрын бодит түүхээс сэдэвлэсэн “Dog gone” бүрэн хэмжээний кино орсон байна. Харин гуравдугаар байранд алдартай мөрдөгч сүүлийн хэргээ илрүүлэхээр гадаадыг зорьж буй түүхийг өгүүлэх “Glass Onion: A Knives Out Mystery” кино удаалжээ. 

Хаха 1 1 Таалагдсан 1 Гунигтай 3 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0