Инчеон хүлээн авсан олон улсын зорчигч тээврийн тоогоороо дэлхийд тэргүүлжээ

Хуваалцах:
Инчеон хүлээн авсан олон улсын зорчигч тээврийн тоогоороо дэлхийд тэргүүлжээ

Инчеон олон улсын нисэх онгоцны буудал энэ оны эхний хагаст олон улсын зорчигч тээврийн тоогоороо дэлхийд тэргүүлж, Дубай болон Лондоны олон улсын томоохон нисэх буудлыг ардаа орхисон тухай тус нисэх буудлын удирдлага пүрэв гарагт мэдэгджээ. Энэ нь тус нисэх онгоцны буудал 2001 онд нээгдсэнээсээ хойш анх удаа уг жагсаалтыг тэргүүлж буй явдал ажээ.

Инчеон олон улсын нисэх онгоцны буудлын корпорацын (IIAC) мэдээлснээр, тус буудал 1-6 дугаар сарын хооронд 38.39 сая олон улсын зорчигч хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ингэснээр Инчеон нисэх онгоцны буудал нь 37.79 сая зорчигч хүлээн авсан Лондоны Хитроу нисэх онгоцны буудал болон 34.53 сая зорчигчтой Сингапурын Чанги нисэх онгоцны буудлыг давж гарсан байна.

Ойрхи Дорнодын томоохон дамжин өнгөрөх төвүүдэд гарсан тасалдал нь зарим зорчигчдын урсгалыг Инчон руу чиглүүлж, шууд болон дамжин өнгөрөх хөдөлгөөнийг нэмэгдүүлсэн.

Инчеон эхний хагаст 4.24 сая орчим дамжин өнгөрөх зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Европын чиглэлд дамжин өнгөрөх зорчигчдын тоо 63.2 хувиар өсөж, 214,000 орчим болсон бол эдгээр чиглэлд зорчиж буй нийт зорчигчдын тоо 11.2 хувиар өсч, 2.5 сая болжээ. Хоёрдугаар улиралд гадаадын иргэд нийт зорчигчдын 44.4 хувийг бүрдүүлсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд үүнд Хятад, Японоос ирэх зорчигчдын тоо өссөн нь гол нөлөө үзүүлжээ.

Инчеон нисэх онгоцны буудал нь 101 агаарын тээврийн компаниар дамжуулан 53 улсын 183 хоттой холбогдож, олон улсын зорчигч тээврийн 158 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Энэ онд шинэ агаарын тээврийн компаниуд болон нислэгийн чиглэлүүд нэмэгдсэнээр түүний сүлжээ улам өргөжсөөр байна.

Мөн Инчон нисэх онгоцны буудал өнгөрсөн сарын 7-нд бас нэгэн чухал амжилтад хүрч, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 25 жил гурван сарын дотор нийт 1 тэрбум зорчигч хүлээн авсч, хурдан хугацаанд энэ үзүүлэлтэд хүрсэн томоохон нисэх онгоцны буудал болсон.

https://www.koreatimes.co.kr/business/companies/20260813/incheon-airport-tops-international-passenger-traffic


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих