Ерөнхий сайд ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө өргөн барилаа

Хуваалцах:
Ерөнхий сайд ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө өргөн барилаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024.07.08/ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьжээ.

Үүний дараагаар Засгийн газрын бүтцийг дараах процессын дагуу батлах учиртай.

  1. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлнэ.
  2. УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
  3. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.
  4. УИХ-ын чуулганд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, зарчмын зөрүүтэй санал хураалт явуулан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.
  5. Төрийн байгуулалтын байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн, санал дүгнэлтээ нэгтгэнэ.
  6. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, хуулийн төслийг эцэслэн батална.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих