Жеймс Бондын шинэ найз бүсгүй хэн байх вэ

Хуваалцах:
Жеймс Бондын шинэ найз бүсгүй хэн байх вэ

Шинэ Жеймс Бонд хэн болох талаарх маргаан өндөрлөж, Роберт Паттинсон 007 агент болох нь тодорхой болсон. Тэрбээр гурван ангид тоглохоор гэрээ байгуулсан байна. Харин одоо Жеймс Бондын шинэ найз бүсгүй хэн байх талаар ярилцаж эхэлжээ. “Vogue” сэтгүүлийн газраас энэхүү дүрд сонгогдох магадлалтай 45 жүжигчин бүсгүйн чансааг гаргажээ.

Тэдний дунд Ази тивээс “Squid Game” киноны од, БНСУ-ын Чон Хо Ён багтсан төдийгүй тун өндөр тавдугаар байрт шалгарсан байна. Зарим шинжээчийн тэмдэглэснээр Бондын шинэ адал явдал Ази тивд өрнөх магадлал өндөр байгаа гэнэ. Өмнө нь Ази тивээс Жеймс Бондын бүсгүй болох хүндтэй үүргийг хятад гаралтай малайз жүжигчин Мишель Йео гүйцэтгэж байлаа. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих