Өмгөөлөгч нэмэгдсэн, зарим гэрч ирээгүй гэдгээр Н.Тавинбэх нарыг шүүх хурлыг ирэх сарын 17-ныг хүртэл хойшлууллаа

Хуваалцах:
Өмгөөлөгч нэмэгдсэн, зарим гэрч ирээгүй гэдгээр  Н.Тавинбэх нарыг шүүх хурлыг ирэх сарын 17-ныг хүртэл хойшлууллаа

Эрчим хүчний сайд болон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал өнөөдөр буюу энэ сарын 20-ны баасан гарагт Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдсон. Тэд нийт 318 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.5 буюу хахууль өгөх, авах гэсэн зүйл ангиар шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл өмгөөлөгч нэмэгдсэн, зарим гэрч ирээгүй гэдэг үндэслэлээр шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 17-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх