Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авсангүй

Хуваалцах:
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авсангүй

Увсын Засаг дарга Э.Насанбатыг боловсролын баримт бичигтэй холбоотой асуудал болон төрийн худалдан авалт, төсөл, тендер хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудалд холбогдуулан ажлаас нь чөлөөлөх саналыг ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар дэмжсэн. Тухайлбал, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 62.8 хувь буюу 22 төлөөлөгч дэмжсэн байдаг.

Эцэст нь, түүнийг ажлаас чөлөөлөх эсэхийг Ерөнхий сайд Н.Учрал шийдэх байв. Харин тэрбээр аймгийн ИТХ-ын дарга П.Баттулгад ирүүлсэн албан бичигтээ 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн ээлжит бус XIV хуралдааны 39 дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан Э.Насанбатыг огцруулах саналыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх