“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймаг дахь салбар болон зам засвар, арчлалтын есөн аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гаргаж, улсын болон орон нутгийн чанартай авто замд үүссэн цас мөсийг цэвэрлэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тухайлбал, дараах чиглэлийн авто замд цас, мөс цэвэрлэх, халтиргаа гулгааг бууруулах ажлыг өдөр тутам гүйцэтгэж байна. Үүнд:
-
Өндөрхаан–Баян-Уул
-
Хархорин–Өгийнуур
-
Лүн–Дашинчилэн
-
Цэцэрлэг–Тосонцэнгэл–Түдэвтэй
-
Даланзадгад–Цогтцэций–Гашуунсухайт
-
Сайншанд–Замын-Үүд
-
Мөрөн–Хатгал–Ханх–Улсын хил
-
Дархан–Эрдэнэт
-
Түдэвтэй–Сонгино–Наранбулаг–Улаангом
-
Алтай–Ховд
-
Ховд–Өлгий
-
Манхан–Булган боомт
-
Булган–Мөрөн
-
Мөрөн–Улиастай
-
Улаанбаатар–Арвайхээр
-
Улаанбаатар–Дархан.
Эдгээр авто замд гараар болон зориулалтын машинаар давс цацах, автогрейдерээр цас, мөсийг хусах ажлыг хийн, авто замын зорчих хэсэг болон хөвөөнд хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэж, мөстсөн хэсэгт элс, хайрганы хольц цацаж байна.
Иймд орон нутгийн замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөлд тохируулан хурдаа сонгох, хоорондын зайгаа барьж, хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган зорчихыг зөвлөж байна.























































































