Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа ажиллах 23 сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-аар хэлэлцүүлж Баяр наадмаас өмнө эцэслэн шийдврлүүлэхээр зорьж байна.
УИХ-ын 126 гишүүндээ үндсэн чиг үүргийн , дөрөв чиглэлийн 12 яам, Шадар сайд-гурав, ҮХД /сул сайд/-гурав, ЗГХЭГ-ын дарга гэсэн нийт 23 сайдын суудлыг намуудын гишүүдийн тоонд ногдуулан хуваахн тооцвол,
- Парламентад 68 суудалтай МАН 12 сайд,
- Парламентад 42 суудалтай АН 7-8 сайд,
- Парламентад 8 суудалтай ХҮН нам 1 сайдын албан тушаал ногдож байгаа.
Харин энэ удаад хөшигний ард ханцуйн дотроо тохиролцсон сайд нарын нэрс эхнээсээ тодорхой болж байна. Тухайлбөл,
Нэг. Шадар сайдын албан тушаал
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд: Л.Гантөмөр /АН/
- Монгол Улсын шадар сайд: Т.Доржханд /ХҮН/
- Монгол Улсын шадар сайд: С.Амарсайхан /МАН/
Хоёр. Үндэсний хорооны дарга
- ЗГХЭГ-ын даргаар Н.Учрал /МАН/
- Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга: Э.Одбаяр /АН/
- Монгол Улсын сайд, 20 минутын Үндэсний хорооны дарга: Г.Лувсанжамц /МАН, жагсаалт/
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга: Б.Дэлгэрсайхан /МАН/
Гурав. Үндсэн чиг үүргийн /4/
- Эдийн засгийн хөгжлийн сайдаарТ.Доржханд /ХҮН/
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг /МАН/
- Сангийн сайдаар Б.Жавхлан /МАН/
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл /АН/
Дөрөв. Чиглэлийн яамд /12/
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Б.Бат-Эрдэнэ /МАН/
- Батлан хамгаалахын сайдаар Д.Ганбат /АН/
- Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайдаар: Р.Эрдэнэбүрэн /АН/
- Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан /МАН/ эсвэл П.Наранбаяр /ХҮН/
- Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт /МАН/
- Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын сайдаар Ч.Номин/МАН/
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар /АН/
- Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн сайдаар Ц.Туваан /АН/
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр /МАН/
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар /МАН/
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн /МАН/
- Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан /МАН/ эсвэл АН-аас томилно.