УЛС ТӨРОнцлох

Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган эхэллээ

Хуваалцах:
Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 481 дүгээр тогтоолоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан.  Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны арваннэгдүгээр захирамжаар "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг шинэчлэх, холбогдлох хууль тогтоожмид өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ.Энэ дагуу "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган"-ыг өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж байна.  Чуулганд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид,  УИХ болон Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож,  хэлэлцүүлэг зохион байгуулна.   

Монгол Улсыг долоон бүсэд хувааж хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо 

-Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс;

-Баруун бүсийг эрчим хүчний төрөлжсөн, байгалийн аялал жуулчлалын дэд бүс;

-Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс;

-Төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс;

-Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс;

 -Говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн, ногоон эрчим хүчний дэд бүс;

-Улаанбаатарын бүсийг олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн бүс нутаг болгон хөгжүүлэхээр тогтсон юм.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган эхэллээ

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих