ЭДИЙН ЗАСАГОнцлох

Л.Оюун-Эрдэнэ: Шинээр байгуулж буй Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллана

Хуваалцах:
Л.Оюун-Эрдэнэ: Шинээр байгуулж буй Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллана

2024 оны Эдийн засгийн форумыг өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia”уриан дор зохион байгуулж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэлсэн бөгөөг тэрбээр “Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа таван намаас бүрдсэн парламент байгууллаа. Үр дүнд нь нийгмийн салбар бүрийн төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад орж ирж, эмэгтэй гишүүдийн тоо нийт гишүүдийн 25 хувьд хүрч Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давлаа.

2023 оны Эдийн засгийн форумаас энэ форумыг хүртэл Монгол Улсын эдийн засаг дунджаар 6-7 хувиар өсч, ДНБ өнгөрсөн онд 53.8 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ 5,875 ам.долларт хүрсэн бол гадаад валютын нөөц таван тэрбум ам.доллар даван Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын өрийг хугацаанд нь бүрэн төлөөд байна. Түүнчлэн тэрбээр сонгогчдын санал гээгдэхгүй байх ардчиллын суурь зарчимд үндэслэж, мөрийн хөтөлбөрт тусгасан заалтуудыг нэгтгэн Засгийн газрын дөрвөн жилийн эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр парламентад хамгийн өндөр суудал авсан МАН, АН, ХҮН нам нэгдэн Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тухай санамж бичигт гарын үсэг зурж буйг энэ үеэр хэллээ. Улмаар шинээр байгуулж буй Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллахыг мэдэгдлээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих