ЦАГ ҮЕОнцлох

Төмөр замын төслийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

Хуваалцах:
Төмөр замын төслийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

“Монголын төмөр зам” ТӨХК-иас хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн дээд бүтцийн угсралтын ажлын хүрээнд 49,975 ширхэг бетон дэр зам дээр зулж, 1855 ширхэг зам төмөр угсраад байна. Ингэснээр дээд бүтцийн угсралтын ажил нийт 27.26 километрт хүрээд байна.

Төмөр замын төслийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

Түүнчлэн ПК43, ПК66, ПК68 дахь дам нуруут гүүрүүдийн зорчих хэсгийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийгдэж байна. Мөн II үе шатны ажил эхэлсэнтэй холбоотойгоор ПК98 дээр суурь болон дам нурууны цутгалтын ажил бүрэн дуусаж, дараагийн шатны угсралт, бэхэлгээний ажлууд хийгдэж буй.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор төмөр замын материал хангалтыг тогтмол зохион байгуулж байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 128,610 ширхэг бетон дэр нийлүүлж, 32176 м3 буталмал чулуун овоолго үүсгээд байна.  “Монголын төмөр зам” ТӨХК нь төслийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай зохион байгуулалт, техникийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих