УЛС ТӨРОнцлох

Хүнд үед гал алдахааргүй гэдэг сайн шүү

Хуваалцах:
Хүнд үед гал алдахааргүй гэдэг сайн шүү

Цас оронгуут түлээ нүүрс, модны үнэ нэмэгддэг, бөөн сенсаци үүсдэг байлаа. Тэр байдал төрийн оролцоотой сайжруулсан түлшний үйлдвэр гарч ирсэн цагаас үгүй болж Агаарын чанарт гайхамшигтай өөрчлөлт гарав. Үе үеийн Засгийн газар 500 тэрбумаар хий цацаад, авлига болгоод орхисон ажил болох Агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй түлээ нүүрсний зах зээл дээр "хувьсгал" гарчээ.

Борлуулагч нар нийгмийн даатгалаа төлдөг, том ченжүүд татвар төлөгч нар болсон байна. Солиотой нөхдүүд сошиалд хэрэлдэж байхад Таван толгой түлшний залуус чимээгүйхэн ажлаа хийж Коронавирустэй чимээгүйхэн "тулалдаж" байна. Хотын шинэ удирдлага, Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө борлуулагч нарын нөхцөл байдалтай танилцаж, санал сэтгэгдэл сонсч маск, гар ариутгагч зэргийг тараасан байна. Коронагийн сургаар мах, гурил, талхны үнэ нэмэгдэж олон нийтийг бухимдуулж байхад "Таван толгой түлш" компанийн ажил улам нягтарч сайжирч, шүүмжлэгч нарын анхааралд өртөхөө байсан нь ажиглагдлаа.

Б.Жаргалсайхан


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих