
БНТУ-ын ард түмэнд туслахаар зорьсон Эрэн хайх, аврах багийн алба хаагчид "Газиантеп" хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу монголын цагаар 13.30 цагт амжилттай газардлаа. Үүрэг гүйцэтгэх гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 км хөдөлгөөн үйлдэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг тээвэрлэж байна.
Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд газардаад байгаа аж.
×