ТУГ ТОЙМОнцлох

У.Хүрэлсүхийн эвийн ятгалга ба Ж.Оджаргал, Л.Оюун-Эрдэнэ

Хуваалцах:
У.Хүрэлсүхийн эвийн ятгалга ба Ж.Оджаргал, Л.Оюун-Эрдэнэ

Өнгөрөгч долоо хоногт юу содон, юу анхаарал татав, түүнийг “ТУГ.мн” онцлон тоймлов. 

Т.Дүүрэнг суллаж, З.Төрмандахыг баривчлав

У.Хүрэлсүхийн эвийн ятгалга ба Ж.Оджаргал, Л.Оюун-Эрдэнэ

“Эм Си Ас”-д ажиллаж байсан Т.Дүүрэнг суллав. “Эм Си Эс”-ийн ажилтан З.Төрмандахыг баривчлав. Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Т.Дүүрэнг суулгасан. УИХ-ын гишүүн Д. Энхтүвшин Л.Төр-Од гэж хүнийг танхимын Ерөнхийлөгч болоход нь гар барилгүй гэдрэг явж оддогийн өмнөхөн Т.Дүүрэн хар гэрт хоригдсоныг нийгэм санаж байгаа байх. З. Төрмандахыг мөн л Д.Энхтүвшиний ажиллаж асан компанийн Ухаа худагийг улсад хувийг нь авахтай, Гашуунсухайт Ганц мод боомтын хил холболтын хэлэлцээр хийсэнтэй ташлуулан барьж хорив. Нэг үгээр хэлбэл Ж.Оджаргалын удирддаг групп компанитай эрх ашгийн зөрчлийн асуудлаархи цаг хугацааны нэгэн оргил хэсэг нь өнгөрөгч долоо хоногт тохиосон билээ. Цаашид ч үйл явдлууд өрнөх төлөвтэй. З. Төрмандахыг гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан, энэ нь төрийн үүрэгт байгууллагаас давсан, тэнцсэн арцалдаан байсан, ингэж болохгүй гэж Хууль зүйн сайд О.Алтангэрэл мэдэгдээд байгаа. З. Төрмандах хоригдсон даруйдаа бие муудаж эмнэлэгт хэвтсэн , түүний албат, нэгэн чигийн үүрэг бүхий дөрвөн ажилтан мөн хоригдсон байгааг нийгэмд мэдээлчихсэн. Гашуун сухайт Ганц мод боомтын хил холболтын  хэлэлцээрийг удахгүй УИХ соёрхох байх. Д. Амарбаясгалан үүнийг удирдана. Энэ үеэр өнгөрөгч долоо хоногт бүхий л хэвлэл мэдээллээр нэр дурайтал гарсан Ж.Оджаргалын компаниудаас хандив авсан олон гишүүн хэрхэн саналаа өгөх, ямраар хандахыг олон нийт хорхойсон хүлээж байх шиг байна даа. Б.Батцэцэг, Н.Учрал гээд харвал Ерөнхийлөгчийн талынхыг баримтлагч хүмүүсийг ингэж нийгэм рүү мэдээлэн цацсан мэт дүр зураг харагдана.

 

С.Ганбаатар Д.Амарбаясгаланг өмөөрөв

У.Хүрэлсүхийн эвийн ятгалга ба Ж.Оджаргал, Л.Оюун-Эрдэнэ

Босоо Сайнхүүгийн Ганбаатар гишүүн Д. Амарбаясгаланг Бортээг уурхайтай ямар ч холбоогүй юм байна. Тэр хүн нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй гэдэг мэдээлэл хийв. Хийх хийхдээ Тавантолгойн уурхайн цэг дээрээс хийж байгаа юм. Үүнийг олон нийт маш олон янзаар хүлээн авч байна. Босоо худалдагдав, Д.Амарбаясгаланг арга байхгүй холбоотойг Б.Энхбаяр нотолсон, улс төрчид хуйвалдаж нэгнээ аварч байна гээд нэн олон янзаар хэлэлцэж байгаа юм. Д. Амарбаясгалан холбоогүй бол сайн л хэрэг. Улсын төрийн эрх барих дээд байгууллагын дарга нүүрсний хулгайчаар цоллуулаад байх ямар олигтой байхав. Энд хамгийн ноцтой асуудалд тулж ирсэн хүн бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр. Энэ хүн Д.Амарбаясгаланг гүтгэсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Д.Амарбаясгалан ч үнэхээр гүтгэгдсэн бол, ийм “аюултай” хүнийг үтэр УИХ-аас явуулах нь зөв байх. УИХ-ын даргаа гүтгэж байгаа хүн чинь жирийн иргэнийг бол “алах” нь байна шүү дээ. Б. Энхбаяр харин Бор тээгтэй холбоотой ярьсан бүрээ шүүхийн өмнө нотлох үнэмлэхүй шаардлагатай болох нь. Босоо С.Ганбаатар үргэлж л дээдэстэй үзэж байдаг хүн. Харин одоо дээдэстээ тал засаад байгаа юм уу, үнэний талд яваад байгаа юм уу, худалдагдав уу, хуйвалдав уу гэдэг мөдхөн тодорно. Цаг хугацаа дурайтал хэлээд өгнө дөө. Тэгдэг номтой. Босоо Ганбаа хорин долоон оныг бодож , хосгүй хосгүй чанаруудаа гаргах нь ойлгомжтой байх шиг байна. Ураны Зөөвч-овоо дээр газрын гүн рүү баахан хор шахах нь л гээд байсан. Төслийн захирал гадаад эр ер тийм зүйл байхгүй, үнэн энэ гээд үгүйсгэж байна лээ. Бор тээгтэй холбоотой дарга өмөөрсөн яриа нь ингэж үгүйсгэгдвэл ичиг л болно. С.Ганбаатар Бор тээгийг хятад хүмүүсээс ав, шинийн нэгний дотор гэж ЗГХЭГ-ын дарга, сайд Н.Учралд үүрэг өгөөд байна лээ. Түүнийхээр, шинийн нэгэнд Н.Учрал золгох бус, Бор тээг дээр ажиллаж байх ёстой юм билээ.


Ж.Оджаргалын мөнгөөр сонгуульдчихаад Ж.Оджаргалаа өшиглөх нь л дээ, Б.Тулга...

У.Хүрэлсүхийн эвийн ятгалга ба Ж.Оджаргал, Л.Оюун-Эрдэнэ

“Эм Си Эс” компаниас хандив авсанаа, хуулийн дагуу авсан, гэлээ гээд тэдний талд ажиллахгүй ухааны зүйлийг Боомтын дарга, сайд Буяагийн Тулга гэлмэггүй хэлж сууна. Энэ сайд залуу ингэж гэлмэггүй, бүр нэг үл тоосон, сийгүүр авиртай болоод байгаа хүн. Нарансэвстэйн боомтыг нээнэ, заавал нээнэ гээд сийгүүрдээд байгаа. Энэ боомтыг нээх хэрэггүй, маш олон сөрөг нөхцөл дагуулна, хавтгай , мазаалайг сөнөөнө гээд байхад л дайраад байгаа. Бас хамгийн хөгжилтэй Ганьсу муж гэж ярьдаг. Үгүй ээ, тиймгүй байна, хойноосоо л хөгжлөөрөө тэргүүлэх мужид эрэмбэлэгдэж байна, 32 мужаас 31-д байна гээд эрдэмтэд хэлэхээр, мөн л гэлмэггүй хурдацтай хөгжиж байгаа гээд л үзээд байгаа хүн дээ. Ямар эрх ашгаар тэнд зүтгээд байгаа нь мөд тодорно. Говь-Алтайн Ардын намын дарга Борхүүгийн Сүхбаатар гэдэг хүн зүгээр л Бургастайн боомтоо тордмоор байна гэсээр атал, иргэд, олон нийт эсэргүүцээд 33 мянган хүн гарын үсгээ зураад УИХ дээр ажлыг хэсэг гарчихсан, нээх хэрэггүй гэдэг дүгнэлтэд дөхчихсөн байхад л нөхөр Б.Тулга “давшсаар”. Ганьсуд ямар өртэй, яагаад зүтгээд байгаа нь аяндаа тодрох, олон нийт, улс орны экологи, экосистемийн эсрэг дайраад байгаа Б.Тулга үнэнд гүйцэгдэх нь дамжиггүй. Ухаа худагийг шалгах ажлын хэсэгт орчихсон явж байгаа хүн. Миний авч өгсөн гутлаар намайг өшиглөв гэж үг байдаг. Ж.Оджаргалын мөнгөөр сонгуульдчихаад Ж. Оджаргалаа өшиглөх нь л дээ, Б. Тулга. Би тэдний талд ажиллахгүй ээ хэлээд байгаа хүн шүү дээ. Угаасаа ч Ухаа худаг улайм цайм маапаан ихтэй байх шиг байна. Гэхдээ Ж.Оджаргал Б. Тулгаас гадна хэдэн мянган хүн тэжээдэг ажил олгогч, тэргүүний татвар төлөгч гэдгийг санах хэрэгтэй. Б.Тулга Ганьсугаас гутал “авч” өмссөн юм биш байгаа даа...

Ж.Батзандан: Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн хоёрт Монголын ард түмэн өргүй

У.Хүрэлсүхийн эвийн ятгалга ба Ж.Оджаргал, Л.Оюун-Эрдэнэ

Дээд шүүх Даваагийн Цогтбаатар гишүүнд УИХ-д байх боломжгүй ээ та гэсэн шийдвэр гардуулчихав бололтой. Түүний оронд УИХ-ын гишүүн болохыг санаархагчид бишгүй. Жишээ нь, хамт шүүхэдсэн Б.Энх-Амгалангаа хоёр жилээр хар гэрт үдсэн З.Энхболд илтэд ширүүн “амилж” байна. Стратегийн ордууд эзэмшигчдийг ер нь зүгээр авсан этгээдүүд, улсдаа тушаах хэрэгтэй гэх байдлаар Х.Баттулга,С.Ганбаатар нартай нэг жигүүрдэж байна. БЭТ Ж.Батзандан бол ямар ч хүн  нүүрсийг хүрздээд аччихна, Монголын ард түмэн Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн нарт өргүй, тэднийг л баяжуулах гэж төрөөгүй энэ тэр гээд нүдний нь хүүхэн хараа аймаар том болоод байгаа. Түүнтэй ташралдан Ерөнхийлөгч У. Хүрэлсүх ажил олгогчдоороо, баялаг бүтээгчдээрээ бахархаж байна, хүн бүр ажилла, улс оноо хөгжүүл гээд өчнөөн үг хэлсэн. Багахан хөмхий зуулттай.  Агуулга нь Засагт, Ж.Батзандан нарт хаяглагдаж байгаа юм. Ж.Батзандан “Гайхамшигтай, үнэхээр зөв” гэсэн байна билээ, Ерөнхийлөчгийн үгийг.  Б.Энхбаяр гишүүн Ж.Батзанданг хувь улс төрчийнхөө байр суурийг л ярь, УИХ, Засгийг чи төлөөлөхгүй ээ гэсэн утгатай зүйлийг хэлсэн байна лээ. Үнэн л дээ. У. Хүрэлсүхийн үгэн дотроос өнгөрөгч 30 жил тийм ч муу гучин жил байгаагүй, хийсэн, бүтээсэн юм их гээд эрчим хүч, тог цахилгаанаар жишээлсэн. Бас л үнэн. Хорин жилийн өмнө бүх аймаг харанхуй л байсан. Муу ч , сайн ч өдгөө эрчим хүчтэй болсон нь У. Хүрэлсүх нарын гавьяа мөн үү гэвэл маргаангүй л мөн. Л. Оюун-Эрдэнэ гэдэг хүний өмнөх гуч баба, ирэх гуч гоё гэдэг хандлага харагддаг. Ирсэн цаг маргааштай холбогдоно. Ирээдүй өмнөх дээрээ суурилна гэдгийг У. Хүрэлсүх хэлсэн нь аргагүй үнэн. У. Хүрэлсүх эвтэй бай гээд байна билээ. Туйлын зөв. Гэхдээ өнөөдрүүд,уржигдрууд хамгийн эвгүй дээрээ л байна. Лав л Ж.Оджаргал Л. Оюун-Эрдэнэ хоёрын “тойрогт”.

З.БАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих