НИЙТЛЭЛОнцлох

"Худаг" ярих гэж байгаа бол "нуур"-ын талаар ч ярь гэв

Хуваалцах:
"Худаг" ярих гэж байгаа бол "нуур"-ын талаар ч ярь гэв

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын холбогддог гэх Төгрөг нуурын ордын асуудал хөндөгдөөд байна.


3.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэх тус ордыг 250 сая ам.доллароор гадаадын дөрвөн иргэнд зарсан бөгөөд хэрэв тус ордоос 5 хувийн тусгай АМНАТ авч ирсэн бол өдийд 15 их наяд төгрөг авах байсан хэмээгээд буй юм. Одоогоос 18 жилийн өмнө үйлдэгдсэн энэ хэргийг хууль хүчний байгууллагаас тогтоогоогүй бөгөөд одоо нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа нь дуусжээ. Энэ асуудлыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар хөндсөн ба энэхүү асуудлыг эрчимтэйгээр хэлэлцэх нь ч ойлгомжтой болоод байна.


Тус хоёр эрхэм Төгрөг нуурын ордын талаар ярихдаа "Тэгвэл адилхан ярина. Бүгдээрээ л яриад явъя", "Стратегийн ордуудын талаар ярина гэвэл бүгдийг нь ярих хэрэгтэй", "Хулгай гэж ярих гээд байгаа бол энэ ч гэсэн хулгай" гэх мэт байр суурийг илэрхийлсэн нь Ухаа худаг ордын асуудлыг ярьж буй энэ цаг үед байв. Хэдий "хулгай"-н асуудлыг ярьж, бүх стратегийн ордын талаар хэлэлцэх нь зөв ч "М-Си-Эс" группийн "Ухаа худаг" ордын асуудалтай зэрэгцүүлсэн нь тохиолдол биш. Өөрөөр хэлбэл тэдний яриа "Ухаа худаг"-ийн асуудлыг ярих гэж байгаа бол "Төгрөг нуур"-ын талаар ч ярь гэх агуулгатай байв.

Н.Учрал сайдын хувьд өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуульд "М-Си-Эс" группээс 240 сая төгрөгийн хандив авсан байдаг бол УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг “М-Си-Эс” группийн 2.8 тэрбумын хаусанд амьдардаг хэмээдэг билээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
2Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2025-04-01 08:34:27

Бүгд хулгайч юм шүү дээ ард түмэн хурсан новшууд юмаа

zuv 2025-03-31 16:19:46

Zuv shdee. Psdaguudiin buh hulgaig l zereg yrih ystoi

Зочин
Сэтгэгдэл бичих