НИЙТЛЭЛОнцлох

Хөлбөмбөгийн “Фүлхэм”-тэй гэрээ байгуулж мөнгө шилжүүлэгч нь Ч.Номин биш Засгийн газар

Хуваалцах:
Хөлбөмбөгийн “Фүлхэм”-тэй гэрээ байгуулж мөнгө шилжүүлэгч  нь Ч.Номин биш Засгийн газар

Цахим хөгжлийн яамны гадна хөлсний жагсагчид өдөр бүр цуглаж Ч.Номин сайдыг огцруулах улстөрийн захиалгат акц хийж байна. Энэ акцийн захиалагч нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэсэн шум төрийн ордны тамхины цэгээс сонстож эхэллээ.

Жагсагчид “Ч.Номион, Английн хөл бөмбөгийн Фүлхэм багт шилжүүлсэн мөнгөө буцааж өг, огцор” гэсэн үгийг тоть шиг давтацгааж байна. Тэд Ч.Номин сайдыг Английн хөлбөмбөгийн “Фүлхэм” багт их хэмжээний мөнгө шилжүүлж Монгол улсыг сурталчлуулсан гэж буруутгаж байгаа юм. Хөлсний жагсагчдын энэ үг үнэн эсэхийг нягталж үзлээ. 

Яг үнэн хэрэгтээ Ч.Номин хөлбөмбөгийн “Фүлхэм” багаар Монголоо сурталчлуулъя гэсэн шийдвэрийг гаргасан хүн нь биш юм байна.  “Фүлхэм”-ээр  Монголыг сурталчлуулах санааг  Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын Үндэсний хороо гаргажээ. Үндэсний хорооны гаргасан санаачлага,  шийдлүүдийг  хэлэлцэж баталдаг газар нь Засгийн газар. Тэгэхээр  Английн Прьемер ли-гийн “Фүлхэм”-тэй гэрээ байгуулж Монголоо сурталчлуулах шийдвэрийг Ч.Номин биш Засгийн газар гаргажээ.

Засгийн газрын  гаргасан уг шийдвэрийг хэрэгжүүлж Фүлхэм рүү мөнгө шилжүүлсэн газар нь Сангийн яам юм байна. Тэгэхээр “Фүлхэм”-тэй байгуулсан гэрээний төлбөрийг Ч.Номин биш Сангийн яам сайтар хянаж шалгасны эцэст “бүх зүйл хуулийн дагуу байна” гэж үзээд шилжүүлсэн болж таарлаа.

Сонирхуулж хэлэхэд “Фүлхэм”, CNN, BBC гэх мэт олон дагагчтай сувгуудтай гэрээ байгуулж улсаа сурталчлуулах санааг анх гаргасан газар болох Засгийн газрын Үндэсний хорооны Монгол улсын олон улс дах сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо дэд дарга нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг аж. Үндэсний хорооны гишүүдэд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгал орчин, аялал жуулчлалын сайд, Цахим хөгжлийн харилцаа холбооны сайдуудаас гадна Уул уурхай, Эдийн засаг хөгжлийн, Зам тээврийн дэд сайдууд багтдаг. Тэгэхээр Ч.Номин ганцаараа биш ийм олон сайд нар Монгол улсаа гадаадад сурталчлуулахын тулд Фүлхэм, CNN, BBC гэх мэт хүчирхэг нөлөөллийн сувгуудтай хамтарч ажиллая гэсэн санаачлагыг  Засгийн газарт уламжилж, Засгийн газар тэр санаачлагыг нь дэмжиж эцсийн шийдвэр  гаргасан болж таарч байна.

Сүүлийн үед гадаад паспортын хэвлэлийг  бизнес  болгож их мөнгө завшсан хэрэг нь олны анхааралд орчихсон Б.Батцэцэг сайд өөрийнх нь эсрэг мэдээлэл түгээсэн хүнээр Ч.Номинг хардаж, хардсан төсөөлөлдөө итгэчихээд элдэв ярилцлага өгч, захиалгын пост бичүүлсэн шигээ явж байгаа. Чин үнэндээ сэтгүүлчид л өөрсдийн эр чадлаар сайдын тендерийн будлиан, гадаад паспортны бизнес тойрсон луйврыг дэлгэснийг хэвлэлийн хуудаснаас харчихаж болно. 

Учир мэдэх улстөрчид төрийн ордонд өөр зуураа ингэж шивнэлдэж байх юм. “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар бултаараа хэлэлцэж гаргасан шийдвэр гэдгийг  Б.Батцэцэг сайд мэдэхийн цаагуур мэднэ. Тийм байтал ганцхан Ч.Номин л шийдвэр гаргаж, Ч.Номин л мөнгө шилжүүлсэн гэх огт худал үгийг жагсагчдад зааж өгч танхимынхаа залуу сайд руу турхируулаад эхэлчихлээ” гэж.  

Илт улстөрийн зорилготой, өндөр төлбөртэй энэ акцийн  ерөнхий санхүүжүүлэгч  нь хэн ч бай нэг зүйлийг аминчлан дайя. Монголчууд улаан галзуу орилсон лайвчдад итгэхээ болиод удаж байна. Хөлсний жагсагчдын тарыг аль хэзээний таньчихсан. Иргэд бодит баримт л шаарддаг болсон. Хэрсүүжсэн. Сошиал, хар пи ар дагаж намирдаг цаг ард үлдсэн. Ажил хийснийг нь олж хараад үнэлчихдэг, авлига, тендер хөөснийг нь оноож хараад улстөрөөс арчдаг болчихсон шүү, жагсагчдыг санхүүжүүлэгч эрх мэдэлтэй улстөрч өө. 

 Эх сурвалж: Өдрийн сонин

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих