МЭДЭЭ

Тэмбүүт өвчин гэмтсэн арьс салст, ахуйн замаар дамжих боломжтой

Хуваалцах:
Тэмбүүт өвчин гэмтсэн арьс салст, ахуйн замаар дамжих боломжтой
Тэмбүү нь цайвар трепонем ( Treponema pallidum ) гэдэг бичил биетээр үүсгэгддэг бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Уг үүсгэгч нь маш их хоруу чанартай ба салст, эпитель, ихсийн хоригийг нэвтэлдэг тул шархалж гэмтсэн арьс салстаар ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар , цус эсвэл эд хэрэгсэлээр дамжин халдварлах боломжтой ч ийм замаар халдварлах нь тун ховор. Учир нь цайвар трепонем нь гадаад орчинд тэсвэр муутай байдаг. Уг өвчин нь сүүлийн үед ихсэх хандлагатай байна. Европын өвчлөлийн хяналтын төвөөс 2010 онд 13774 анхдагч болон хоёрдогч тэмбүү бүртгэгдсэн бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд дэлхий нийтэд 12 сая халдварын шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Тэмбүүг анхдагч буюу төрөлхийн хоёрдогч буюу олдмол гэж ангилахаас гадна 3 үе шат болгон үздэг.1-р үеийн тэмбүү хамгийн өндөр халдварлалттай байдаг. 1-р үеийн тэмбүү: Нууц хугацаа буюу халдвар авснаас хойш 3-6 долоо хоногийн дараа тэмбүүгийн шарх ихэвчлэн гадна бэлэг эрхтэн , үтрээ , умайн хүзүү,шулуун гэдэс болон хошного орчимд гардаг. Уг шарх нь хатуу суурьтай, дугуй, жижиг хэмжээтэй , эмзэглэлгүй байдаг. 2-р үеийн тэмбүү: Хөл, гар, алга, ул, биеэр цайвар өнгөтэй, ямар нэгэн зовиургүй бүдэг ягаан тууралт гарна. Тууралт нь аяндаа алга болох, эргэж гарах хандлагатай ба дахин гарахдаа шинж тэмдэг бүдгэрдэг. Энэ байдал нь бусад арьсны болон харшлын гаралтай өвчнүүдтэй андуурагддагаас хожуу оношлогдох явдал бий. 3-р үеийн тэмбүү: Эмчлүүлэлгүй явсаар халдвар авснаас хойш 3-15 жилийн дараа 3-р үед шилжинэ.Энэ үед арьс ,яс, элэгний өөрчлөлт 15%, мэдрэлийн тэмбүү 6,5 %, зүрх судасны өөрчлөлт 10%-д нь илэрнэ. 3-р үед халдвар дамжихгүй. Төрөлхийн тэмбүү гэдэг нь эх нь жирэмслэхээс өмнө болон жирэмсэлсний дараа авсан халдвар нь жирэмсний 14 нед-тэй үеээс ихсийн хоригийг нэвтэрч урагт халдварлах ба эхийн нас, эхийн тэмбүүгийн үе шат, эхийн эмчилгээ, ургийн дархлаа чадамж зэргээс хамааран эрсдэл нь нэмэгдэнэ. Халдвар авсан эх эмчилгээ хийлгээгүй эхний 4 жилдээ жирэмсэлбэл ургийн 70% нь халдвар авдаг.Үүний 35% нь төрөлхийн тэмбүүтэй төрдөг байна. Төрөлхийн тэмбүүгийн үед шинэ төрсөн хүүхдүүдийн 30-40% нь шинж тэмдэг илэрхий , 2/3 нь шинж тэмдэггүй төрдөг.Үүнд зуршсан зулбаа, ялангуяа эхний 3 сартайдаа зулбах , жин бага төрөх , дутуу төрөх , эрхтэн тогтолцооны гажигтай төрөх, бүр цаашлаад амьгүй төрөхөд хүргэдэг байна. Ургийн эндэгдэлд хүргэдэг гол шалтгаан нь ихсийн халдвар болон цусны эргэлтийн саатал юм. Төрөлхийн тэмбүү нь эрт үеийн болон хожуу үеийн гэж байдаг. Төрснөөс хойш 2 нас хүртэлх хугацаанд шинж тэмдэг илрэхийг эрт үеийн төрөлхийн тэмбүү гэнэ.Энэ үед бараг бүх хүүхдэд гепатомегали , тал хувьд нь спленомегали , 33%-д нь тэмбүүгийн гепатит ба цус задралын анемигаас үүдэлтэй шарлалт 50%-д нь мөн лимфаденопати илэрдэг.Хөл гарын гадна хэсгээр зэсэн улаан өнгийн тууралт гардаг ба энэ нь 1-3 долоо хоногийн дотор гуужиж хайрс тогтдог. 2-3 сарын дараа кондилом гарна.Тромбоцитопенигээс үүдэн арьсаар жижиг улаан тууралт гардаг.Хамгийн эхний шинж тэмдэг болох ринит эхний 7 хоногоос илрээд 3 сар хүртэл үргэлжилж болдог. 2 наснаас хойш хожуу үеийн төрөлхийн тэмбүү нь ясанд ялангуяа шуу, шагай, өвдөг, бугуй, тохойн ясанд остеохондроз , перостит үүсгэдэг.Нүдний талаас глауком, уверит, катаракт үүсдэг. Мөн сонсголын эрхтэн, төв мэдрэлийн системд өөрчлөлт гарах байдлаар илэрнэ. Дээрхи эмнэлзүй илэрсэн үед арьс өнгөний эмчид заавал хандах шаардлагатай. Зөвхөн мэргэжлийн эмч л өвчтэй эсэхийг оношилж чаддаг аж. Т.Сайхан

Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
1Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих