Нохойнд уруулсаны улмаас нүүрэндээ таван оёдол тавиулжээ

Хуваалцах:
Нохойнд уруулсаны улмаас нүүрэндээ таван оёдол тавиулжээ
БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Монель орчимд дөрвөн настай хүүг хөрш айлын нохой нь хазаж гэмтээсэн хэрэг гарчээ. Нохойны эзэд хөдөө явахдаа уялгүй сул орхиноос болж өлсөж цангасан нохой айлын хашаанд орж тоглож байсан хүүхдийн нүүрийг нь урж гэмтээсэн байна. Хүүхдийн нүүрэнд таван оёдол тавиулсан бөгөөд биеийн байдал зовиуртай байгаа тухай ар гэрийнхэн нь ярьлаа. Тэжээвэр амьтан тэр дундаа нохой бусдад халдаж гэмтэл учруулж, ямар нэгэн өвчин халдаах эрсдэлд хүргэсэн бол орон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан нохой, муур тэжээх журмын дагуу тэжээвэр амьтдын эзэнд нь эрүүгийн болон захиргааны хариуцлага ногдуулдаг юм. Гэсэн ч сүүлийн жилүүдэд эзэнгүй нохой хүн хазаж, гэмтээх эрсдэл ихэсч ГССҮТ-д нэг өдөрт хүүхэд, насанд хүрэгчид нийлээд 30-40 хүн нохойд уруулсан шархтай ирдэг байна. Түүнчлэн өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6451 хүн галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдсанаас 6436 нь нохойд хазуулсны улмаас вакцин хийлгэжээ. Т.Цолмонсайхан    

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих