МЭДЭЭ

Тарвага өвчсөн иргэн тарваган тахлаар өвчилжээ

Хуваалцах:
Тарвага өвчсөн иргэн тарваган тахлаар өвчилжээ
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт тус сумын харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/ тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байна. Мэдээллийг тус аймгийн ЗӨСТ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт хүргэсэн байна. Хэргийн улмаас Ховд аймгийн Засаг даргын А/363 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, наймдугаар сарын 26-наас хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэнийг аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна. Т.Сайхан

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих