УЛС ТӨР

 Прокурор Б.Баян-Очирын хэрэг хаачив? 

Хуваалцах:
 Прокурор Б.Баян-Очирын хэрэг хаачив? 
“Төрийн дээд албан тушаалтан, хууль шүүхийн байгууллагын ажилтнууд авлига, хээль, хахуулийн хэрэгт холбогдсон ” тухай хэвлэл мэдээллийн  хэрэгслүүдээр цацагддаг. Энэ бол цаг үеийн дуулиант мэдээ. Гэвч хэрэг явдал хэрхэн шийдэгдэж, буруутай эсэхийг үнэн зөвөөр олон нийтэд мэдээлэх нь хомс байдаг. Үүний нэгэн жишээ бол Дүүргийн II прокурорын газрын дарга асан прокурор Б.Баян-Очиртой холбоотой хэрэг билээ. Тэрбээр 2015 онд хээль хахуулийн хэрэгт холбогдож  АТГ-т шалгагдаж байсан. Уг хэрэгт холбогдсон этгээдийг Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогод нийцүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 22.4-т заасны дагуу заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтай билээ. Гэвч прокурор Б.Баян-Очирын хэрэг өнөөдрийг хүртэл хаана холбогдож байгаа нь тодорхойгүй байна. Б.Баян-Очир нь 10 гаруй жил хөдөө орон нутаг болон дүүргийн прокурорын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Шүүх байгууллагад танил тал олонтой нэгэн гэнэ. Тиймдээ ч төрийн албан хаагч прокурорын хэргийн талаар сөхөж ярих хэн ч алга. Г.Сүх    

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Аагий 2017-11-10 10:06:59

Халаасанд

Баагий 2017-11-10 10:06:26

Хүний хадаасанд амьдардаг хүн юм биз дээ

Зочин
Сэтгэгдэл бичих