МЭДЭЭЭНТЕРТАЙМЕНТ

Иргэний өмчлөлийн газрыг шүүхийн журмаар хураах

Хуваалцах:
Иргэний өмчлөлийн газрыг шүүхийн журмаар хураах
Иргэнд өмчлөгдсөн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байгаа газрыг хурааж болох уу? Хэрвээ болдог бол ямар зөрчил гаргасан тохиолдолд хураах вэ? Хэдийгээр та өмчлөх эрхийн гэрчилгээтэй, газрын хууль ёсны өмчлөгч байсан хэдий ч Газар өмчлөгч иргэн буюу түүний газрыг Иргэн өмчийн газраа бусдад эзэмшүүлэх, ашиглуулж байгаа этгээд газар өмчлөгч иргэнд хориглох зүйлийг зөрчсөн бол шүүхийн журмаар түүний газрыг хураан авч болдог. Газар өмчлөгч иргэн “Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хууль”-ийн 28-р зүйлд зааснаар хууль тогтоомж зөрчсөн нөхцөл байдлыг үүсгэсэн бол иргэний өмчийн газрыг хураана. 28.1.Газар өмчлөгч иргэнд дараахь зүйлийг хориглоно: 28.1.1.өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэх; 28.1.2.өмчийн газраа энэ хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах; 28.1.3.өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах; 28.1.4. газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан бол иргэний өмчийн газрыг хурааж болдог.    

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих