МЭДЭЭУЛС ТӨР

МАН - д эв нэгдэл үгүйлэгдэж байна

Хуваалцах:
МАН - д эв нэгдэл үгүйлэгдэж байна
Монгол Ардын намын XXVIII Их хуралд Монгол Ардын намын дарга М.Энхболдын тавьсан улс төрийн илтгэлээс цухас дурдахад:
  1. Манай намын гол үнэт зүйл бол эв нэгдэл юм.  Энэ үнэт зүйлийнхээ ачаар л бид түүхэн цаг хугацааны туршид алдаж оносон аливаа бүхнээ зөв дүгнэн, оновчтой шийдэж ирсэн уламжлалтай. Бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад эв нэгдлээ үнэт зүйл болгосон нь бидний маргашгүй давуу тал билээ.
  2. Намын эв нэгдлийн асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулан батлуулах боломжтой гэж үзэж байна. Эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд, залуучуудын төлөөллийг оролцуулан боловсруулах энэхүү “ Намын эв нэгдлийн хөтөлбөр ”-т намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх сахилгыг намын гишүүд, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй гишүүддээ төлөвшүүлэх, тэдэнтэй гэрээ хэлцэл байгуулдаг, хэрэгжилтийг нь дүгнэж хянадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв юм.
  3. Манай намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байна. Шинэчлэл бол нэг удаа хийгээд өнгөрдөг урсгал засварын төдий ажил биш, байнга үргэлжилж байх тасралтгүй үйл явц юм.
  4. Монгол Ардын нам буруудсаныг засаж, уруудсаныг өөд татна гэж Монголын ард түмэн итгэж, хүлээсээр байгааг мартаж хэрхэвч болохгүй.
  5. Сонгуулийн үр дүн нь зөвхөн нэр дэвшигчийн хувийн амжилт биш, нам хэмээх үндэсний хэмжээний байгууллагын бодлогын ялалт, хамтын хүчин чармайлтын үр дүн хэмээн хэлсэн билээ. Тэгэхээр МАН  -д эв нэгдэл дутагдаж, хагарал дээд цэгтээ хүрсэн гэдгийг илтгэж байна. Өдгөө 32\33  -ийн бүлгээр хуваагдан санал зөрөлдөж буй тэд аливаа шийдэлд хүрэхэд мухардалд орсон нь ойлгомжтой. Учир нь тэднийг удирдан чиглүүлэх лидер алга. Тиймдээ ч МАН - ын Засгийн газрыг унагахыг дэмжээгүй 32 -ийн бүлгийг МАХН - д элсэж, Н.Энхбаярыг дагахаар болсон тухай цахим сүлжээнд хүчтэй тархаж буй.
Юутай ч МАН - ын XXVIII  их хурлаар тэдний  эв нэгдлийг баттай барьж, тэднийг удирдан чиглүүлэх лидер сонгогдохоос бүх зүйл шалтгаална. МАН - ыг эв нэгдэлтэй, зөв удирдан чиглүүлэх лидер сонгогдох нь Монгол улсын ирээдүйтэй холбоотой. Учир нь УИХ - д 65 суудал авч олонхи болсон тус нам хагаралдан бутарсанаар ард иргэдийн зүгээс МАН - д итгэх итгэл буурсаар байна. Ямартай ч энэхүү хурлаар сонгогдох шинэ дарга 33\32 - ийн бүлгээр хуваагдаад буй МАН - ыг эвлэлдэн нэгтгэн, оршин тогтнох үндсийг бататгаж, зөв удирдах хүн байх шаардлагатай. Тус намын их хуралд шийдвэрлэгдэж буй асуудлыг манай сайт цаг алдалгүй мэдээлэх болно.  

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих