МЭДЭЭ

Цэвэр усны үйлдвэр нээлтээ хийлээ

Хуваалцах:
Цэвэр усны үйлдвэр нээлтээ хийлээ
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Батлан хамгаалах яамны дэргэдэх "Аж үйлдвэрийн нэгдэл "ТӨУҮГ-ын харьяа “Соёмбот ”эрдэсжүүлсэн цэвэр усны үйлдвэрийн нээлтэд оролцлоо.  Энэхүү үйлдвэр нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний цэвэр усны хэрэгцээг хангах зориулалттай төдийгүй зах зээлд ч бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой юм. Хүчин чадлын хувьд нэг цагт 0.5 буюу 1.5 литрийн савлагаатай 2300 ширхэг ус үйлдвэрлэх боломжтой байна.  “Цэвэр усны гачигдал өндөртэй орны тоонд багтдаг манай улсын хувьд усыг хэмнэлттэй,  эрүүл мэндэд тохиромжтойгоор ашиглах талаар үйл ажиллагаа заавал явуулж байх ёстой. Энэ чиглэлээр манай яам хувь нэмэр оруулж нэг ч гэсэн үйлдвэр байгуулж, зөвхөн Зэвсэгт хүчний төдийгүй олон нийтийн хэрэгцээнд нийлүүлж болохоор эрдэсжүүлсэн цэвэр ус үйлдвэрлэж байгаа нь нэлээд том ажил боллоо "гэдгийг сайд Н.Энхболд энэ үеэр тодотгосон юм. Мөн тэрээр Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар цаашид энэ мэт үр дүнтэй олон ажлыг шат дараатайгаар хийнэ гэлээ. Цэвэр усны үйлдвэр нээлтээ хийлээ Цэвэр усны үйлдвэр нээлтээ хийлээ

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих