МЭДЭЭ

Эрдэнэт үйлдвэрийн 51%-ийн хэргээс тойргийн гадна үлдэх хүмүүс хэн бол!

Хуваалцах:
Эрдэнэт үйлдвэрийн 51%-ийн хэргээс тойргийн гадна үлдэх хүмүүс хэн бол!
“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэг улс төрийн хүрээнд нэлээд анхаарал татаж байна. Өнгөрсөн долоо хоногт “Жаст” группийн  захирал Ш.Батхүүг баривчилж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм.  2009 оноос эхтэй уг хэрэг шийдэгдэхгүй явсаар  Арбитрын шүүхээс  Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсанаар хэргийн үнэн мөнийг тогтоох ажил эрчимжиж байгаа гэхэд болно.   АТГ-аас “Хэргийг шалгах тусам цар хүрээ нь улам нэмэгдэж байгаа. Энэ хэрэгт холбогдогч эрхмүүд ял завших боломжгүй” хэмээн мэдэгдсэн.  Мөн “Жаст”-ын Ш.Батхүүг баривчлахын өмнө  АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрт мөрдөн шалгах ажиллагааг 14 хоногийн турш явуулсан гэдэг. Тэгвэл  тус хэрэгт холбоотой гэгдэх “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг би үүнд ямар ч буруугүй хэмээн өөрийгөө өмгөөлөөд эхэлсэн. Ч.ГАНЗОРИГ  “Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан баталгааны бичигт миний гарын үсгийг дуурайлган зурсныг олон улсын шинжээчид тогтоосон “-гэсэн мэдээг өнгөрсөн долоо хоногт ХМХ-ээр цацаад байна. Мөн энэ хэрэгт холбоотой гэгдэх ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар ямар тайлбар өгч байсныг хүргэж байна. Түүний хувьд “Жаст” групп, “Эрдэнэт” үйлдвэрт холбогдох “Стандарт” банкны 109 сая ам.долларын өр олон нийтэд ил болох үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан билээ. “Жаст групп 2009-2010 онд тус банкнаас зээл авсныг нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бид хоёр мэдээгүй. Шууд хэлье. Тэр баталгаа гэх гэрээнд бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Хамгийн асуудал дагуулж буй нь энэхүү их хэмжээний зээлийн асуудал олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож  “Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна “гэсэн юм. Үүнээс гадна Ерөнхий сайд асан С.Баярыг Эрдэнэтийн 51 хувь болон Оюутолгойн гэрээтэй холбоотой  асуудлаар  АТГ-т 10 гаруй  цаг байцаасны дараа Нийслэлийн Ерөнхий  прокуророос түүнд эрүү үүсгэж, яллагдагчаар татсан  талаар эх сурвалж мэдээлсэн.  Гэхдээ   мэдээлэл цацагдаад нэг их удаагүй байтал прокуророос түүнийг яллагдагчаар татаагүй талаар мэдэгдсэн юм. Дараа нь “Алтжин” группын захирал Г.Алтанг  саатуулан баривчилсан, түүнд хилийн хориг  тавьсан талаар шуугиж эхлэв.  “Стандарт”  банкнаас их хэмжээний зээл авсан гэх “Жаст” групптэй бизнесийн нягт холбоотой гэсэн мэдээлэл бий.  Энэ талаар Г.Алтан өөрөө “Намайг сүүлийн үед АТГ-аас байцаасан, гэрчээр дуудсан, хилийн хориг тавьсан,  “Жаст”-ийн Ш.Батхүүтэй холбоотой зэрэг асуудлаар олон нийтэд мэдээлэл цацагдаж байна.  Хуулийн байгууллагаас  надад хэн ч хандаагүй. Ямар ч байцаалт өгөөгүй . “Жаст”-ын Ш.Батхүүг ч би мэдэхгүй. Миний  хүү Ж.Сүрэнгээр дамжуулан “Хадгаламж” банкнаас 32 сая.ам долларын зээл авч байсан юм билээ. Үүнээс өөр ямар нэгэн байдлаар холбоогүй” гэв. Ийнхүү ямартай ч Г.Алтан тойргийн гадна гэдгээ мэдэгдээд байна.   Монголын эдийн засгийн томоохон хөшүүрэг болсон “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж  зээл авсан гэх асуудал цааш хэрхэн үргэлжилэх нь сонирхолтой хэвээр байна. Б.Онон  

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

DR. ADITY 2026-02-07 13:41:17

Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: [email protected] Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа

Зочин
Сэтгэгдэл бичих