
ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан ч хойшлогдлоо.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч тулуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоон 2019 оны 01 дүгээр сарын 18-ны 14 цагт хэлэлцэхээр зарласан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдад холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 11 цаг хүртэл хойшлуулжээ.
Б.Махбал нь өнгөрсөн оны наймдугаар сард тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг үйлдсэн юм. Түүний гэм буруутай тогтоогдвол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Zzza 2019-01-18 22:50:55
Aluurchin zohih shiitgelee avah heregtei. Hunii saihan uriig alchihaad narand yvna gevel mai shuu chi