МЭДЭЭОнцлох

Дахин хэд, хэдэн хүүхэд KFC-ийн тахианаас хордлого авч эмнэлгийн тусламж авсан байна

Хуваалцах:
Дахин хэд, хэдэн хүүхэд KFC-ийн тахианаас хордлого авч эмнэлгийн тусламж авсан байна

   KFC-ийн хоолонд дахин хэд, хэдэн хүүхэд хордлого авлаа гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна. Өнгөрсөн сарын 12-нд Зайсан дахь KFC салбараас 80 гаруй хүн “нэг эх уурхайтай, хоол хүнсээр дамжих халдварт өвчин”-ий нянгаар халдварлаж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Уг халдварын үеэр иргэдэд нийт 49 сая 407 мянган төгрөгийн бодит хохирол учраад буй.

   Тэгвэл, өвчний дэгдэлт намжиж амжаагүй байхад буюу өчигдөр мөн л KFC-ээр үйлчлүүлсэн хүүхэд хордлогод орж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цахим сүлжээнд цацагдлаа.

   Энэ талаар хордлогод орсон гэх хүүгийн аав “Асуудалгүй болсон, хариуцлагатай хандах байх гээд итгээд идсэн. Миний буруу. Би өөрөө ч идсэн, гэхдээ зүгээрдүү л байна. Гол нь хүүхдэд л дэмий юм байна. Орой 7 цагийн үед үйлчлүүлээд хоёр цагийн дараанаас дотор нь муухайраад бөөлжөөд, гэдэс нь өвдөж эхэлсэн. 103-т дуудлага өгөх гэсэн боловч холбогдож чадаагүй тул ХӨСҮТ-д өөрийн унаагаар яаралтай очсон” гэжээ.

Тэрбээр энэ сарын 18-нд буюу өчигдөр хүүгийн хамт  25 дугаар эмийн сан орчимд байрлах "KFC"-ийн салбарт үйлчлүүлж “Curry”-тай багц худалдан авсан аж.

Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 17.18нд дахин хэд, хэдэн хүүхэд KFC гээс хордлого авч эмнэлгийн тусламж авсан гэх мэдээлэл гарчээ.

Дахин хэд, хэдэн хүүхэд KFC-ийн тахианаас хордлого авч эмнэлгийн тусламж авсан байна

Дахин хэд, хэдэн хүүхэд KFC-ийн тахианаас хордлого авч эмнэлгийн тусламж авсан байна

Дахин хэд, хэдэн хүүхэд KFC-ийн тахианаас хордлого авч эмнэлгийн тусламж авсан байна

 Х.Маргад


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
2Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих