МЭДЭЭОнцлох

Хотын дарга 854 тэрбумаар 1200 Хятад автобус авах гэж байна

Хуваалцах:
Хотын дарга 854 тэрбумаар 1200 Хятад автобус авах гэж байна

Аж үйлдвэрийн салбарын инженерүүд цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.05.28/ мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд “Монгол Улсад автобус үйлдвэрлэж болоод байхад хууль дүрэм зөрчин яамдууд саналаа гаргаад, Засгийн газарт танилцуулах гэж байна. Авлигачид алга болоогүй хэвээрээ байна. Эх оронч худалдан авалт явагдахгүй байгаа” гэдгийг онцолж байсан юм.

“Монгол машин байгууламж” ХХК-ийн угсралтын үйлдвэрийн дарга Б.Гэрэлчулуун: “2019 оныг Монгол Улсын засгийн газраас эх оронч үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй хүмүүс 854 тэрбум төгрөгөөр 1200 ширхэг цахилгаан автобусыг БНХАУ-аас худалдан авахаар зэхэж байна. Үүнийг бид эсэргүүцэж, ийнхүү хэвлэлийн бага хурал хийж байна. Үндэсний үйлдвэрлэгчид бид 1200  ширхэг цахилгаан автобусыг эх орондоо угсарч, үйлдвэрлэх бүрэн боломжтой.

Үүний тод жишээ нь өнгөрсөн жил хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэсэн. БНХАУ-аас өндөр үнээр авах гэж байгаа автобус нь бидний дотооддоо үйлдвэрлэдэг автобусаас 40 дахин илүү үнэтэй. Өөрөөр хэлбэл, дотооддоо нэг автобус 495 сая төгрөгөөр бүтдэг. Автобусны үйлдвэрлэлийг дагаад татвар болон бусад зардлуудын 50 хувь нь эх орондоо үлдэх боломжтой.

Концесс нэрийдлээр, 854 тэрбум төгрөгөөр БНХАУ-ын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаад бид бухимдаж байна. Ерөнхий сайдын томилсон хотын дарга нь Ерөнхий сайдынхаа эсрэг байр суурь баримтлаад, гадны компанийг дэмжих нь утгагүй зүйл. БНСУ-д  5-6 жил яваад нийтийн тээврээс хасагдсан автобусыг Монголд оруулж ирдэг. Харин манай автобусууд шинэ. Ер нь хууль эрхзүйн орчныг сайжруулахгүй бол дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гараад байна.

Гаднаас хуучин автобусыг нэмэгдсэн өртгийн албан татваргүй оруулж ирдэг. Эх орондоо угсарч үйлдвэрлэхээр сэлбэгээ гадны орноос авахад бүх сэлбэг нь татвартай байдаг учраас эх орондоо үйлдвэрлэдэг ямар ч бүтээгдэхүүн үнэтэй байдаг ганц шалтгаан нь энэ. Тэгэхээр хуульдаа яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлийг боомилсон хуулиуд л гарсан. Эдгээр хуулийг өөрчилсний дараа эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ буурна” гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
4Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2019-05-29 17:25:57

Heleh ugch oldohguimaa ene heden tomchuudad !!!!

Pavdan 2019-05-29 10:16:02

Amarsaihan boliosoi baahan gatsuur hyatadaas avchirsan bn bas avtobus buun shahaa

sss 2019-05-29 00:10:22

Машин үйлдвэрлэлийн стандарт байхгүй. Туршилт жолоодлого ослын туршилт байхгүй. Хэдэг сэлбэг авчраад гагнаж боогоод автобус уу. Аюулгүй байдлаа бодож гадаадаас авах нь зөв.

Mendee 2019-05-28 22:58:58

Uneheer eh ornoo geh setgelei alban tushaaltan alga. Ard tumnee dooshin hiigeed l uursdoo gadnii gar hul bolood l gadaadad heden sayaar gazar awch haus bariulaad baidag humuus shuudee

Orgil 2019-05-28 21:45:16

Ene odoo bs yu weeeeeeeee

Зочин
Сэтгэгдэл бичих