
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая /2019.05.28/ 30 хоногоор хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Түүнийг “Эрдэнэт” Үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулаад сулласан юм.
Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын 21-нд цагдан хорионы асуудлыг хэлэлцэх үеэр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгч Х.Идэрээс татгалзсан. Улмаар тус дүүргийн ерөнхий шүүгч захирамж гаргаж Б.Дуламсүрэн шүүгчид уг асуудлыг шилжүүлсэн. Гэвч Б.Дуламсүрэн өчигдөр /2019.5.27./ энэ асуудлыг шийдэх шүүхийн харьяалал тогтоолгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.
Тэгвэл уг асуудлыг шийдэх хурлыг өнөөдөр /2019.5.28./ орой тус дүүргийн Ерөнхий шүүгч даргалан хэлэлцээд Д.Эрдэнэбилэгийг 30 хоногоор баривчлах тогтоол гаргалаа. Ингэснээр Д.Эрдэнэбилэг нарыг 2019 оны 6 сарын 27 хүртэл хорихоор болж байгаа юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2019-05-30 06:41:38
Diilhiimuu hha