
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: "... Хэдий чиний сонгууль олон явагдана төдий чиний иргэд улс төрждөг. Ялангуяа анхан шатанд улс төрждөг. Хамаатан садан, ах дүүгээрээ улс төрийн намын харьяалалаараа маргаж мэтгэлцдэг. Энэ хэт их улс төржилтийг багасгая. Зөв оновчтой иргэдийн хурлын бүтцийг оруулж ирж байгаа. Өнөөдөр дүүргийн иргэдийн төлөөлөгч болгон улиралд 5 орчим сая төгрөгний урамшуулал авдаг. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар 10-20 сая төгрөгний урамшуулал авдаг. Энэ маань өөрөө багаханшиг орон нутагт хувиарлагдаж байгаа төсвийн ихэнхи нь иргэдийн хурлын төлөөлөлчдийн урамшуулал, сонгуулийн зардалд явчаад байгаа юм. Дээр нь орон нутагтайгаа уялдадгүй орон нутгийн төсвийн хувиарлалт явагддаг.
Дүүрэг нь нэг төсөв хувиарлана. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн иргэдийн хурал нь 4 тэрбум төгрөгийг хувиарлана тодотгол хийнэ гээд юм ярьж байна..." гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Нийслэлийн иргэн 2019-06-20 00:08:43
Жилд 9.1 тэбум. Аймшиг