Гэмт хэргийн улмаас нас барсан, гэмтсэн хүний тоо буурчээ

Хуваалцах:
Гэмт хэргийн улмаас нас барсан, гэмтсэн хүний тоо буурчээ

Гэмт хэргийн улмаас 29308 иргэн, 85 хуулийн этгээд хохирч, үүнээс 926 хүн нас барж, 8080 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүний тоо 5 буюу 0.5 хувиар, гэмтсэн хүний тоо 357 буюу 4.2 хувиар тус тус буурсан байна.

Нас барсан иргэдийн 182 буюу 19.7 хувь нь хүнийг алах, 54 буюу 5.8 хувь нь бусдыг болгоомжгүй алах, 324 буюу 35.0 хувь нь авто ослын гэмт хэргийн улмаас тус тус нас барсан бол гэмтсэн иргэдийн 6846 буюу 84.7 хувь нь бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргийн улмаас хохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас нас барсан,  гэмтсэн хүний тоо буурчээ


ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ ӨССӨН БАЙНА


НҮБ-аас гаргасан Эрүүгийн процессын загвар хуульд заасан яллагдагчаар татах этгээд нь тогтоогдож прокурор яллах ажиллагаа явуулснаар (Formal charge) гэмт хэргийг илэрсэнд тооцдог жишиг аргачлалыг олон улсад түгээмэл хэрэглэж байна. Энэ аргачлалыг хэрэглэдэг зарим /Швед, Голлонд, Герман зэрэг/ улсын гэмт хэргийн илрүүлэлт дунджаар 31.6 хувьтай байна.

Монгол Улсын хэмжээнд 2019 оны 11 сард гэмт хэргийн илрүүлэлт 43.1 хувь, Нийслэлд 38.4 хувь, орон нутагт 52.6 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс Улсын хэмжээнд 8.7, Нийслэлд 10.4,  орон нутагт 0.6 нэгжээр тус тус өссөн байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн хөнгөн ангиллын 23977 гэмт хэргийн 40.4 хувь, хүнд ангиллын 6034 гэмт хэргийн 77.2 хувь, нийт гэмт хэргийн 14335 буюу 47.8 хувь нь нууц, далд аргаар үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас нас барсан, гэмтсэн хүний тоо буурчээ

Гэмт хэргийн илрүүлэлт өссөн байна


ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ БУУРСАН БАЙНА


Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17.585 бүртгэгдэж нийт гэмт хэргийн 58.6 хувийг эзэлж байна.

Энэ хугацаанд хулгайлах гэмт хэрэг 8614 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 28.7 хувь, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 49.0 хувийг эзэлж өмнөх оны мөн үеийнхээс 3080 буюу 26.3 хувиар буурсан байна. Хулгайлах гэмт хэргийн төрлөөр нь авч үзвэл Хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.4, Автотээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 36.5, халаасны хулгайн гэмт хэрэг 62.9 хувиар тус тус буурсан байна.

Хулгайлах гэмт хэрэг буурсан байна


ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ НИЙТ ГЭМТ ХЭРГИЙН 84.2 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА


Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, залилах, дээрэмдэх гэх мэт/ 17.585, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7.687 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 16.3 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.3 хувиар тус тус буурчээ. Дээрх 2 бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 84.2 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас нас барсан, гэмтсэн хүний тоо буурчээ

Эдгээр 2 төрлийн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл өмнөх оны мөн үеийнхээс Хулгайлах гэмт хэрэг 16.3, Дээрэмдэх гэмт хэрэг 42.3, Залилах гэмт хэрэг 8.2, Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 7.2 хувиар, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 9.8 хувиар тус тус буурсан байна.

Өмчлөх эрхийн эсрэг, хүний эрүүл  мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  нийт гэмт хэргийн 84.2 хувийг эзэлж байна


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих