
Коронавирусээс шалтгаалан нефтийн эрэлт огцом буурсан тохиолдолд ОПЕК-ийн орнууд газрын тосны үнийг 50 ам.доллароос буулгахгүйн тулд олборлолтоо танах тухай хэлэлцээрээ сунгах асуудлыг ойрын үед хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 5-6-нд товлосон ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг энэ сарын дундуур хийх бололтой. Уулзалтын явцад гишүүн орон тус бүр олборлолтоо хоногт 500 мянган баррелиар багасгахаар тохиролцож магадгүй тухай “Ройтерс” мэдээлсэн бол Wall “Street Journal” зөвхөн Саудын Араб олборлолтоо хоногт нэг сая баррелиар түр хугацаанд танаж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна.
Тус улсын Эрчим хүчний сайд Абдул-Азиз бен Салман аль-Сауд-ын хэлснээр, коронавирусээс болгоомжилсон болгоомжлол нефтийн үнэд илүү хүчтэй нөлөөлж байгаа ажээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу