НИЙГЭМОнцлох

Ч.Чинбат: Г.Загдаатай холбоотой гэмт хэрэг, үйлдлийн шинжтэй таван зүйл ангиар шалгаж байна

Хуваалцах:

Цагдаагийн Ерөнхий газраас иргэн Г.Загдааг баривчилсан асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат: "Цагдаагийн байгууллагаас 2019-2020 он буюу өнөөдрийг хүртэл “Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой гэмт хэрэг, үйлдлийн шинжтэй таван зүйл ангиар шалгаж байна. Энд юу байгаа вэ гэвэл 23.1.1 хэсэгт заасан хууль сахиулагчыг эсэргүүцэх, 11.6.1 хэсэгт заасан бусдын биед хөнгөн хохирол учруулах, 12.1 зүйл хүчиндэх гэсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Зарим ажиллагаа хийгдээд явж байна. Зарим ажиллагаа шийдвэрлэсэн.

Тухайлбал, иргэн Г.Загдаа иргэн М, Б нарыг зодож хөнгөн хохирол учруулсан хэргээр Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад дүүргийн прокурор газар өгөөд шүүхэд шилжүүлсэн. Дөрөвдүгээр сарын 9-нд иргэн "Х" нь Г.Загдаад удаа дараа хүчирхийлүүлсэн гэх гомдол ирсэн. Үүний дагуу хэрэг бүртгэл нээж, хуулийн дагуу баривчилсан. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна.

Мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй. Бидэнд ил байгаа мэдээллээр, Г.Загдаа иргэн Х-г хүчирхийлсэн нь тогтоогдоно. Нотлох баримт байхгүй биш байгаа" гэв.

/">
 

Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг "Хүүхдийн хамгаалах төв"-д хамгаалалтад авч Г.Загдааг баривчиллаа

Posted by Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв on Saturday, April 11, 2020

 


Хуваалцах:
1Хаха
1Таалагдсан
4Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих