НИЙГЭМОнцлох

Д.Нямхүү: Амар зочид буудалд тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрсэн

Хуваалцах:
Д.Нямхүү: Амар зочид буудалд тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсад болон ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Өчигдөр ХӨСҮТ-ийн вируслогийн шинжилгээний төвд 84 хүний шинжилгээ хийлээ. Үүнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажилласан эмч мэргэжилтнүүд, тээврийн жолооч 44 хүн, тандалтын зорилгоор цуглуулж хийсэн 25 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. 

Харин Амар зочид буудалд тусгаарлагдсан ОХУ-аас ирсэн 11 хүнд давтан шинжилгээ хийхэд 10 хүнд коронавирус илрээгүй, нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Монгол Улсын хэмжээнд батлагдсан 31 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 5 хүн эмчлэгдэж гарсан. 26 хүн эмчийн хяналтад ХӨСҮТ-д байна.

ХӨСҮТ-д 245 хүн эмчилгээ, хяналт тандалд хийж байна. Сонгдо эмнэлгийн хоёр хүнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр эсрэг бие илрээгүй" гэв.


Хуваалцах:
3Хаха
2Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2020-04-16 20:44:30

Ene hun medeellee z7geer l ogdpg bolmoor bnaa. Baahan garaagui ilreegui gej oohond chuluu boph gedeg shig yu ch bolopgui yum shig dund ni havchuulna. Bur neg golpg shinjtei

Зочин 2020-04-16 20:42:45

.

Зочин
Сэтгэгдэл бичих