
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ. Уг мэдээллийн үеэр Ази номхон далайн парламентийн форумд манай улсын УИХ-ын дарга Г.Занданшатар оролцох аж.
Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: "ДЭМБ-аас өдөр тутам хийдэг хэвлэлийн хурлаараа өчигдөр мэдээллэхдээ Африк тив, Төв, Өмнөд Америкт халдвар улам бүр нэмэгдэх төлөвтэй байна. Африк зарим улсад халдвар 250-300 хувиар өсжээ.Одоогийн байдлаар Африкийн бүсэд лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоо 16,000 хүрээд байна. Өмнөд Африк, Алжир улсад тохиолдлын тоо өндөр байна.
ОХУ, Беларус, Турк улсуудад халдвар өндөр хэвээр байна. Тухайлбал БНТУ-д 24 цагийн хугцаанд халдварын шинэ тохиолдол 3,083 нас баралт 117 бүртгэгдсэн байна. Ингэснээр Турк Улсад нотлогдсон тохиолдлын тоо 100 мянга руу дөхөж байна. Итали улсад халдварын шинэ тохиолдол 3,300 гаруйгаар нэмэгдэж, нас баралт 437 бүртгэгдсэн байна. Мөн Испани улсад 435 нас баралт шинээр бүртгэгджээ.
АНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,751 нас баралт бүртгэгдсэн байна. Нийт эндэгдлийн тоо 44 мянга гаруй болсон байна. Тус улсын Нью-Йорк хот хөрш муж улсуудтай хамтран батлагдсан тохиолдлуудын хавьталуудыг тогтоох ажлыг өргөн хүрээнд далайцтайгаар хэрэгжүүлнэ гэж тус мужийн захирагч мэдээллэсэн байна. Тус ажилд одоогоор 700 гаруй ажилтнууд байгаа бөгөөд 35 мянга гаруй оюутнуудыг хамруулан ажиллаж байж боломжтой болох юм байна.
Вакцинтай холбоотой шинэ мэдээлэл гарсан байна. ХБНГУ-ын биотехналогын Ба Ёо Анд Тек Covid-19 халдварын эсрэг вакцин буюу кондидатыг гарган авсан байна. Хүний бие дээр турших эмнэлзүйн туршилтыг зөвшөөрлөө ХБНГУ-ын эрх бүхий байгууллагуудаас авчээ. Туршилтын эхний шатанд 18-55 насны харьцангуй эрүүл 200 хүнийг хамруулах ба амжилттай болсон нөхцөлд хоёрдугаар шатанд эрсдэл өндөр бүлгийг хамруулж туршилтыг эхлүүлэх юм байна.
BNT-162 гэж нэрлэгдэж буй уг вакциныг Ба Ёо Анд Тек компани нь үндэстэн дамнасан Фрайзер компанитай хамтран гарган авсан гэдгээ мэдэгджээ" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу