УЛС ТӨРОнцлох

Т.Ганболд: У.Хүрэлсүх та увайгүй үйлдэл хийсэн хүмүүсээ эргэн харж, санал хураалтыг дахин явуул

Хуваалцах:
Т.Ганболд: У.Хүрэлсүх та увайгүй үйлдэл хийсэн хүмүүсээ эргэн харж, санал хураалтыг дахин явуул

УИХ-ын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бие даан нэр дэвшигчид өнөөдөр хэвлэлийн хурлаар мэдэгдлээ. Сонгуулийн санал хураалтын үеэр бие даагчдын саналын тоог таслалтайгаар гарч ирсэн нь луйвар байсан гэж тайлбарлалаа. 

Бие даан нэр дэвшигч Т.Ганболд: "Сонгуулийн дүнд эргэлзэж байна. У.Хүрэлсүх та увайгүй үйлдэл хийсэн хүмүүсээ эргэн харж, санал хураалтыг дахин явуул. Танд их эрх мэдэл бий. Таны шудрага ёсны тэмцэл энэ цаг мөчөөс эхлэх ёстой. Танд энэ хууль бус үйлдлийг зогсоох эрх, хүч нь танд байна. Ерөнхийлөгч Х.Баттулгад ч бас хандаж байна. Би дахиад барилдъя. Та өнөөдөр МАН-ын гишүүн биш, та өнөөдөр намаасаа хуулийн дагуу түтгэлзсэн. Нийт 3 сая 300 мянган хүний ерөнхийлөгч. Дарханчуудын итгэлийг авчихаад луйвардуулаад өнгөрмөөргүй байна.

Мөн аудитьн олон улсын байгууллагаар шалгуулъя. Энэ асуудлыг Тагнуулыг Ерөнхий газарт даатгаад өнгөрнө гэдэг асуудалтай. Тагнуулийн ерөнхий газар өнөөдөр Ерөнхий сайд гэдэг хүний удирдлаган доор байдаг" гэв. 


Хуваалцах:
1Хаха
1Таалагдсан
1Гунигтай
4Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих