УЛС ТӨРОнцлох

Д.Сарангэрэл: Үр хүүхдүүдийн маань ирээдүй бүрхэг байгааг өдөр бүр хүчирхийллээс ойлгож байна

Хуваалцах:
Д.Сарангэрэл: Үр хүүхдүүдийн маань ирээдүй бүрхэг байгааг өдөр бүр хүчирхийллээс ойлгож байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: "Ирээдүй хойч ямар нийгэмд амьдрах вэ? гэдгийг тодорхойлох хууль гэж харж байна. Нийгмийн бүх салбарын бүх хүмүүсийн оролцоотой байж хүмүүнлэг боловсролыг хүүхдэд ойлгуулна. Ёс заншил, уламжлалаараа дамжуулан хүүхдүүддээ нөлөөлөх зүйлийг сэргээх хэрэгтэй. Яаж хүүхдүүдэд зөв ойлголт өгөхийг оруулж өгөх хэрэгтэй. Гэхдээ ганц боловсролын салбарт үүрүүлж болохгүй. Хүн бүр ямар оролцоотой байхыг тодорхой зааж өгөх ёстой. Үр хүүхдүүдийн маань ирээдүй бүрхэг байгааг өдөр бүр хүчирхийллээс ойлгож байна. Монгол улс, бидний нийгэм ямар байх суурийг шийдэх хууль гэж үзэж байна" гэв. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих