
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр /2022.09.26/ нэн ядуу айл өрхийг "УЛНЫХАН" хэмээн хэлсэнд иргэд, олон нийт доромж утга агуулсан хэмээн шүүмжилсэн билээ. Тэгвэл уг үгэндээ тайлбар хийлээ.
Тэрбээр “Бид мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж байгаа. 1500 хүнийг үсчин болгох гэсэн зүйл байхгүй. Эрэлттэй байгаа мэргэжлээр иргэдийг сургаж сардаа сая төгрөгийн орлоготой болгохыг зорьсон. Бид үүнийг ярихдаа зөвхөн жишээ болгож ярьсан. Хэлэлцүүлгийн үеэр хэлсэн бодлогогүй үгэнд л анхаарал хандуулж байна. Энэ чухал биш нэн ядуу өрхийн амжиргааг дээшлүүлэх чухал. Үүнээс биш хэн нэгнийг дорд үзэх, хөрөнгө нийгмийн гарлаар нь гадуурхах санаа огтхон байхгүй. Цаашдаа үгийн сонголтон дээрээ анхаарна. Бид “Халамжаас хөдөлмөрт” гэх сэдвийг хоёр жил ярьсан. Өчигдөр энэ сэдвийг хөндөж шийдэл хайсан” гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-09-27 12:42:54
халамж, тэтгэмж, хүүхдийн мөнгө гэх мэт авдаг нэг айл сардаа саяаас илүү мөнгөн дүнтэй дүйцэхүйц "орлого"-той байгаа тул сая төгрөгийн төлөө бие ээ зовоох "архичин" "гуйлгачид" байхгүй шүү тэнэгээ
Зочин 2022-09-27 11:54:10
Бас цаашдаа гэчжээ. 60- тай эмээ тэтгэвэртээ гар. Гэртээ суу даа.
Зочин 2022-09-27 10:45:21
Зүгээр зайлах хэрэгтэй.Үгийн сонголтоо үр ачдаа хэл.Ханаж цадах болсон өиздээ