
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-гийн 2020-2021 оны шинэ улирал өнгөрсөн лхагва гарагт албан ёсоор эхэлсэн билээ. Гэвч хоёр дахь өдрийн тоглолтыг “COVID-19”-ийн улмаас хойшлуулжээ. “NBA”-гийн мэдээлснээр, аюулгүй байдлын протоколыг харгалзан үзсэний дүнд Хьюстон хотод болох "Оклахома Сити Тандер", "Хьюстон Рокетс" багийн тоглолтыг хойшлуулсан байна.Мөн "Хьюстон Рокетс" багийн тоглогч Жеймс Харден эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг зөрчсөн тул "Оклахама Сити Тандер" багийн эсрэг тоглолтод оролцох боломжгүй болоод байсныг мэдэгджээ. “NBA” тамирчдаа 15-аас дээш хүн нэг дор цугласан үйл ажиллагаанд оролцох, шөнийн цэнгээний газар болон клуб зэргээр үйлчлүүлэхийг хориглож байгаа юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу