ДЭЛХИЙДОнцлох

ДЭМБ-ын мэргэжилтнүүд зарим өвчтөнүүдийн хувийн мэдээллийг авч чадаагүй

Хуваалцах:
ДЭМБ-ын мэргэжилтнүүд зарим өвчтөнүүдийн хувийн мэдээллийг авч чадаагүй

   ДЭМБ-ын удирдсан олон улсын шинжээчдийн баг коронавирус Хятадын өмнөд хэсэг болон Зүүн Өмнөд Азид сарьсан багваахайгаар дамжин тархсан байж болзошгүй гэж үзэж байгаа талаар доктор Питер Дасзак онцолжээ. Тэрбээр сарьсан багваахайнаас зэрлэг амьтадтай ферм рүү халдвар тархаж, фермд байх булга, дорго, элбэнх, виверра зэрэг амьтад, фермийн ажилтнуудад халдварласан байх магадлалтай гэжээ.

Улмаар Уханийн зах руу халдвар хүрсний дараа цаашлаад тархсан байж болзошгүй нь үнэнд хамгийн ойр гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр, ДЭМБ-ын мэргэжилтнүүд Хятад дахь нууцлалын бодлогын улмаас зарим өвчтөнүүдийн хувийн мэдээллийг авч чадаагүй гэнэ. Түүнчлэн, коронавирусийн халдвар аваад эдгэсэн зарим хүмүүс ДЭМБ-ын төлөөлөгчидтэй уулзахаас татгалзжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих