МЭДЭЭ

Баян-Өлгий аймагт тэг зогсолт хийлээ

Хуваалцах:
Баян-Өлгий аймагт тэг зогсолт хийлээ

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд өнөөдөр 06:00 цагаас эхлэн 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийхээр болжээ.

Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тус аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг хоёр газарт тусгаарласан байна. Халдвартай нь батлагдсан иргэн архаг өвчтэй учир аймагтаа тусгаарлажээ.

 

 


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх