
Иргэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүйг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг анхаарууллаа.
Тэрээр "Вакцины нэгдүгээр тунг хийлгэснийхээ дараа халдвар авсан иргэдийн тоо 2,304 болоод байна. Энэ нь вакцины нэгдүгээр тун тариулсны дараа халдвар хамгааллын дэглэмээ сайн барих шаардлагатайг харуулж байна.
Хоёр тунт вакцины бүрэн тунг хийлгэснээс тодорхой хугацааны дараа бидний хүсэн хүлээсэн дархлаа үүснэ. Ковид19-ийн халдвар аваад нас барсан иргэдийн дунд давтан тунгаа тариулсан иргэн байхгүй. Гэхдээ хоёр дахь тунгаа тариулаад шууд дархлаа тогтохгүй бөгөөд хүн бүрийн дархлаа тогтох хувь харилцан адилгүй байгаа" гэлээ.














































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn







