
Монголын боксын холбооны шигшээ багийн тамирчин, МУГТ Э.Цэндбаатар нь удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан тул МБХ-Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрээр Монголын боксын шигшээ багаас болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтаас хасах шийдвэр гаргасан байна.
Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр: “Тамирчин Э.Цэндбаатарын талаар Манай боксын тамирчдын Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагт согтууруулах ундаа хэрэглэн бэлтгэлжилт, формоо алдан, олон нийтийн газар зодоон хийж байх нь үнэхээр уучилж боломгүй асуудал. Өмнө нь олон удаа уучилж байсан. Хэдийгээр мундаг гавьяа байгуулдаг тамирчин хэдий ч олон удаагийн давтамжийг зүгээр өнгөрөөж чадахгүй. Спортоор тамирчин хүн гавьяа байгуулахаас гадна зөв хүн болж хүмүүжих ёстой.
Цэндбаатараас үлгэр дуурайлал авдаг олон залуучууд тамирчид бэлтгэл сургуулилт хийж байна тэдэнд муугаар нөлөөлж байна. Ямар ч гавьяат, хөдөлмөрийн баатар байсан хариуцлагаа хүлээх хэрэгтэй” гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу