НИЙГЭМОнцлох

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт эхэллээ

Хуваалцах:
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт эхэллээ

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэллээ.

Энэхүү цугларалт цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд дөрвөн танхимд цахимаар явагдаж байгаа бөгөөд үүний нэг нь Хуурай замын цэргийн командлал болон түүний харьяа нэгтгэл, ангиудын удирдлага Төв аймгийн Зуунмод сумаас оролцож байгаа юм.

Цугларалтын эхэнд ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал явагдах сургалтууд, түүний онцлогийн талаар дурдаж, энэ үед цар тахлын халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг санууллаа.

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт эхэллээ

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг цугларалтыг нээж, Зэвсэгт хүчний баримталж буй бодлого, зарчим, энэ онд хийх томоохон ажил, боловсруулах эрх зүйн баримт бичиг зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, оролцогчдод амжилт хүслээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих