
Агаарын цэргийн командлалын нэрэмжит Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн тэмцээн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээний хаалтын ажиллагаа өнгөрсөн ням гарагт зохион байгуулагдаж шилдгүүдийн шагналыг гардуулан өгсөн юм. Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга хурандаа Ш.Гантулга болон Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын захирагчид болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Цэрэг спортын өвлийн тэмцээн уралдаан нь цэргийн алба хаагчдын өвлийн сургалт бэлтгэл, байлдааны бэлтгэлийн үндсэн суурь болж өгөхөөс гадна эр зориг тэсвэр тэвчээрийн илэрхийлэл болж өгдөг юм. Түүнчлэн цэргийн алба хаагчдаа бэлтгэх, сургах, дадлагажуулах нэг том хэлбэр юм. Эр зориг, тэсвэр хатуужлын илэрхийлэл болж 7 хоног үргэлжилсэн тус тэмцээний шилдгүүд ийнхүү тодорч шилдгүүдээ тодрууллаа.
Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт нь цэрэгжлийн спортын энэ олон төрлийн тэмцээнүүд нь Зэвсэгт хүчний 2021-2022 оны биеийн тамир, спортын уралдаан тэмцээнийг нээж байгаа тус тэмцээний Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт болон биатлон, патурлын шилдгүүд өчигдөр тодорсон юм.
Үүнд, Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах “Өвлийн 2 төрөлт”-ийн биатлонд хувийн дүнгээр 1 дүгээр байрт ахлагч О.Гантулга /337/, 2 дугаар байрт дэслэгч У.Батжаргал /015/, 3 байрт ахлагч Ө.Отгонбаяр /350/ тус тус шалгарлаа. Биатлоны багийн дүнгээр 1 дүгээр байрт ахмад Б.Цээноров, ахлагч Ө.Отгонбаяр /350/, 2 дугаар байрт ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Ганзориг /084/, 3 дугаар байрт ахлагч О.Гантулга, дэд ахлагч Б.Ганхүү /337/ нар тус тус шалгарсан юм.
Патрулын төрөлд 1 дүгээр байрт ахмад Т.Баатархүү, ахлах ахлагч Б.Батжаргал, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Ганзориг /084/, 2 дугаар байрт ахмад Б.Цээноров, ахлагч Ө.Отгонбаатар, Т.Гантулга, дэд ахлагч Д.Энхтайван /350/, 3 дугаар байрт хошууч Б.Хэнзээ, дэслэгч У.Батжаргал, ахлах ахлагч Р.Ганхуяг, ахлагч Батмөнх /015/ тус тус шалгарав. Ийнхүү зургаа дахь өдрөө зохион байгуулагдсанаар цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлтийн тэмцээн өндөрлөж байгууллагын дүнгээр нэгдүгээр байрыг хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084, 2 дугаар байрыг хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 350, 3 дугаар байрыг дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангиуд эзэллээ.
ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн шилдгүүдээр 18-30 нас эрэгтэй төрөлд 1 байрыг ахлагч О.Гантулга /337/, 2 дугаар байрыг ахлагч Ө.Отгонбаяр /350/, 3 дугаар байрыг ахлагч Б.Түмэнбаяр /150/, эмэгтэй төрөлд 1 дүгээр байрт ахлагч О.Уранбайгаль /311/, сургагч ахлагч Б.Ойгонзаяа /013/, 3 дугар байрт дэслэгч С.Нандин-Эрдэнэ /350/, 31-35 насны эрэгтэй төрөлд 1 дүгээр байрт ахлах ахлагч Б.Батжаргал /084/, 2 дугаар байрыг ахлах ахлагч Ц.Цогтжаргал /326/, 3 дугаар байрыг дэслэгч У.Батжаргал /015/, 36-40 насны эрэгтэй төрөлд 1 дүгээр байрыг ахмад Т.Баатархүү /084/, 2 дугаар байрыг ахлах ахлагч С.Эрдэнэбилэг /326/, 3 дугаар байрыг хошууч Б.Хэнзээ /015/, эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг ахлах ахлагч Д.Сүрэнхорлоо /013/, 2 дугаар байрыг ахлагч Б.Баярцэцэг /337/, 3 дугаар байрыг ахлагч Б.Бадамцэрэн /330/, 41 наснаас дээш эрэгтэй төрөлд 1 дүгээр байрыг ахлах ахлагч Б.Ганхуяг /015/, 2 дугаар байрыг сургагч ахлагч Ж.Одгэрэл /017/, 3 дугаар байрыг ахлах ахлагч Б.Цацрал /016/, эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг сургагч ахлагч О.Хүрэлцэцэг /189/, 2 дугаар байрыг сургагч ахлагч Ж.Одгэрэл /017/, 3 дугаар байрыг ахлах ахлагч Б.Цацрал /016/ тус тус шалгарав.
Эрэгтэй багийн дүнгээр 1 дүгээр байрыг хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, 2 дугаар байрыг хурандаа Ж.Сүх-Очир захирагчтай 350 дугаар анги, 3 дугаар байрыг хурандаа Ч.Эрдэнэболд захирагчтай 013 дугаар ангид тус тус шалгарсан бол эмэгтэй багийн төрөлд 1 дүгээр байрыг хурандаа Ч.Эрдэнэболд захирагчтай 013 дугаар анги, 2 дугаар байрыг хурандаа Ш.Цэрэнбат захирагчтай 065 дугаар анги, 3 дугаар байрыг хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар ангиуд тус тус эзэллээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу