
Баян-Өлгий аймагт 3.4 магнитуд газар хөдөлжээ. Орон нутгийн цагаар өнөө өглөө 09:06 цагт газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна.
Газар хөдлөлт Бугат сумын төвөөс урд зүгт 5 км газарт болж, Өлгий сумын иргэдэд мэдрэгджээ.
Улсын хэмжээнд он гарснаас хойш Монгол Улсад 3900 удаагийн газар хөдлөлт болсныг ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. Үүнээс 3.5 магнитудаас дээш буюу хүнд мэдрэгдэх хэмжээнд гурван удаа газар хөдөлсөн байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу









































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn





