
ОБЕГ-ын мэдээлснээр Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 41 км-т, Ө-51°13’48.0”, У-100°18’00.0”/ хоёрдугаар сарын 13-ны 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу









































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn





