ДЭЛХИЙДОнцлох

"Рио Тинто" компанийн 21 эмэгтэй ажилтан бэлгийн хүчирхийлэлд өртсөн судалгаа гарчээ

Хуваалцах:
"Рио Тинто" компанийн 21 эмэгтэй ажилтан бэлгийн хүчирхийлэлд өртсөн судалгаа гарчээ

"Рио Тинто" компанийн 21 эмэгтэй ажилчин сүүлийн таван жилийн хугацаанд ажил дээрээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлжээ. Дэлхийн 35 оронд үйл ажиллагаа явуулдаг тус компани хэрэг хаана болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тус хэргүүдийг ажлын байрны системчилсэн тайлангаас илрүүлжээ.

Өнгөрсөн жил Баруун Австралийн хэвлэл мэдээллээр "Rio Tinto"-гийн ажлын байрны дарамтын талаар шүүх цагдаагийн мөрдлөг явуулж байгаа талаар мэдээлэл нийтлэгдэж байв. Мянга мянган ажилчин улирал бүр ирж, буцан, тосгоны бааз маягийн байранд байрладаг аж. Шүүмжлэгчид эдгээр газруудад олон жилийн турш архидалт, эрэгтэй үзэл баримтлал давамгайлж байсан гэдэг.

"Rio Tinto"-гийн зүгээс Мягмар гаригт мэдэгдэл хийсэн ч хохирогч болсон эмэгтэйчүүдийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Тус компанийн нийт эмэгтэй ажилчдын 28 хувь болон эрэгтэй ажилчдын 7 хувь нь бэлгийн болон ямар нэгэн дарамтад өртсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн ирж, буцах ээлжтэй ажлын байрны нийт эмэгтэйчүүдийн 41 хувь нь дарамтад өртдөг гэсэн судалгаа ил боллоо. 


Хуваалцах:
1Хаха
1Таалагдсан
1Гунигтай
2Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-02-04 12:22:15

Oyutolgoin ajilchid gedeg chini changa deglemtei shorongoos doloon dor hunii erhend mongoldoo bol undur tsalin oyutolgoidoo bol hamgiin baga tsalin avch hamag zaluu nas eruul mendeeree baritsaa tavij zarim tesver tevcheergui huuhnuud ni er nuhruu baihguid arhichin shouchin bolj ger bul salj sarnij unchin uruusun huuhdiin too usch amidral amidral bish bolj baigaa gazar shuudee uls eh oron zasgiin gazar ni haraa hynalt tavihgui zuvhun l mungu l olj baival busd ni hamaagui gej uzdeg dulii niigemtei tumen yumdaa ug ni hot horoolol uusgeed ar ger ni irj ajillaj amidradag ur huuhed ni surch bolovsrodog surguuli tsetserleg emneleg delguur horshootoi hot bii bolgoh yum bishuu heden muu tumur shorond horigdoj baij gants neg say tug avaal eruul mend ami nasaaraa hohirch baigaag hardag oilgoj bgaa zasag tur bna uu

Зочин 2022-02-03 12:37:20

Odoogoos heden jiliin umnu gaigui baijee. Odoo ih l sonin daramt, shahalttai bolson baina.

Зочин
Сэтгэгдэл бичих