
Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны эхний 5 сард 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 (33.3%) их наяд төгрөгөөр өслөө.
Үүнд шатахууны бөөний болон жижиглэн худалдаа 1.7 (67.4%) их наяд төгрөг, хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 459.2 (22.0%) тэрбум төгрөг, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа 180.2 (29.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны 5-р сард 3.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 410.0 (15.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #NSO | #Statistics | #ҮСХ





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу